28
2016/12/15 2 Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан АГУУЛГА НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ

НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

2

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

АГУУЛГА НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН

“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ, НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ

БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ

ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ

Page 2: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

3

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ 122-5. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу

бүсчлэлийн төлөвлөлт, инженер геологи, газар хөдлөлтийн болон газар дээрх, доорх шугам сүлжээний зураглал хийж, мэдээллийн сан үүсгэн, мужлалын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил

Уг ажлыг БХБЯ-аас 4 багц болгон тендер зарласнаас 4 дэх багц буюу “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэл /zonning/” боловсруулах ажлыг тус хүрээлэн хийж гүйцэтгэлээ.

БХБЯ-ны сайдын 2016.11.29-ний өдрийн Б/187 тоот тушаалаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Улсын эксперт хийгдэж нэгдсэн дүгнэлт 2016 оны 05 сард гарсан. БХБЯ-ны ШУТ-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Цаг үеийн байдлаас шалтгаалан БХБЯ-ны сайдын зөвлөл, Нийслэлийн удирдлагын

зөвлөл, НИТХ-аар хэлэлцүүлэх ажил хүлээгдэж байна. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХААР ХИЙСЭН АЖИЛ

1.2.2 Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна.

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН “ЭКО ПАРК”-ИЙН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ

ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “ЭКО ПАРК” байгуулах тухай А/695 дугаар захирамж, “Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны боловсруулсан “Эко парк”-ын урьдчилсан ТЭЗҮ, Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болон хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн "ЭКО-ПАРК"-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зургийн даалгавар /2015.11.20/-ыг үндэслэн зохион байгууллаа.

Улаанбаатар хотод төвлөрсөн хог хаягдлын гурван том цэг байгаагаас Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах Нарангийн энгэр /174,6га/, Баянзүрх дүүргийн 24-р хороонд байрлах Цагаан давааны энгэрт /92,6га/ “Эко парк” байгуулах ажлыг Нийслэлийн Захирагчийн алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран тус 2 паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж гүйцэтгэлээ.

Page 3: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

4

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ЗОРИЛГО Хог, хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, гоо зүйд нөлөөлөх нөлөөгүй

болгон боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах орчин үеийн дэвшилтэт технологитой үйлдвэрлэлийн “Эко парк” байгуулах ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗОРИЛТ

Хатуу хог хаягдлыг ангилж, дахин ашиглах, боловсруулах үйлдвэр барих Өндөр хэмд боловсруулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Бохир усыг гүн цэвэршүүлж, дахин ашиглах Байгаль орчинд халгүй болсон үлдэгдэл хаягдлыг өндөр технологийн дагуу дахин

боловсруулж зам, барилгын материалд ашиглах Хог хаягдлын дахин боловсруулалт, зохистой устгал, тоо бүртгэл, мэдээллийн

сан бий болгох; Хог хаягдлыг ашиглаж үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны эрчим хүч болон

цэвэршүүлсэн (процессын) усыг тухайн бүсийн нийгмийн дэд бүтцийн инженерийн хангамжид ашиглах

Сэргээгдэх эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож нэвтрүүлэх Ангилан ялгагдсан аюултай хог хаягдлыг стандартын шаардлагад нийцсэн

агуулахад түр байршуулах, зохистой устгал хийгдэх цэг рүү тээвэрлэх Хатуу хог хаягдлыг ангилж, дахин ашиглах, боловсруулах үйлдвэр барих

ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВАГДАХ ПРОЦЕСС

Page 4: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

5

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СХЕМ

Нарангийн энгэр ба Цагаан даваанд ирэх хогний нийлүүлэлт 60:40 харьцаатай байна.

Хүчин чадал хуваарилалт, жилд 1,458,928.3

Нарангийн энгэр /60%/ 875,357.0

Цагаан даваа /40%/ 583,571.3

УБ хотоос жилдээ 1.4 сая тонн буюу өдөртөө 3997 тн, 7 хоногт 28 мянган тн,

сард 121 мянган тн хог тус тус гарч байна. Эдгээр хогны 50%-ийг дахин боловсруулах үйлдвэрлэлд оруулах харин 5%-ийг нь уламжлалт аргаар шууд булж, 29%-ийг нь шатааж боловсруулах бөгөөд 16%-ийг нь харин тус Эко паркаас гаргаж борлуулах эсвэл аюултай хог хаягдал булах цэгүүд рүү шилжүүлэх юм. ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЭЛ Цагаан даваа

Төлөвлөлтийн шийдэл

1 хоногийн хогний

нийлүүлэлт, тн

7 хоногийн хогний

нийлүүлэлт, тн

1 сарын хогний

нийлүүлэлт, тн

1 жилийн хогний

нийлүүлэлт, тн

Эзлэх хувь

Булах 74.51 522.99 2,266.29 27,195.44 5% Шатаах 460.65 3,233.39 14,011.36 168,136.28 29% Дахин боловсруулах 801.36 5,624.94 24,374.73 292,496.80 50% Паркаас гаргах 261.77 1,837.45 7,962.27 95,547.20 16% Нийт 1,598.3 11,218.8 48,614.6 583,375.7 100%

Ангилан ялгах

Устгах

Шатаах

Ландфилл

Дахин боловсруулах Эцсийн бүтээгдэхүүн, түүхий эд

Page 5: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

6

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Нарангийн энгэр

Нэр х/н 2015 2020 2025 2030

Тоо хэмжээ Эзлэх хувь Тоо хэмжээ Тоо хэмжээ Тоо хэмжээ

Эзлэх хувь

Нийт хүлээн авах хогийн хэмжээ Тонн 557,961 100 697,452 871,815 1,089,769 100.00

Үүнээс: Булах хогийн хэмжээ /ладфилл/ Тонн 535,192 95.9 60,399 75,499 94,374 8.66

Шатаах хогийн хэмжээ Тонн 173,108 216,384 270,481 24.82

Дахин боловсруулах хогийн хэмжээ Тонн 14,400 2.7 349,702 437,128 546,410 50.14 Экспортлох болон шилжүүлэх

хогийн хэмжээ Тонн 8,369 1.5 114,243 142,803 178,504 16.38

НАРАНГИЙН ЭНГЭРИЙН ХОГИЙН ЦЭГИЙН ХАРАГДАХ БАЙДАЛ

ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГИЙН ХАРАГДАХ БАЙДАЛ

Гүйцэтгэл-100%

Page 6: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

7

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ХОЁР. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ /2016.02.01. №07/ Байгууллагын нийт ажилтны ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд албан хэрэг хөтлөлт, архивын ажлын талаар хүлээх үүргийг тусгаж, гэрээг дүгнэхдээ харгалздаг байх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авах 2016 оны хүрээлэнгийн даргын А/16 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан

ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын зорилтын хүрээнд хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаа хэсэгт албан хэрэг хөтлөлт, архивын ажлын талаар хүлээх үүргийг оруулж, хөдөлмөрийн гэрээг дүгнэхдээ үр дүнг харгалзан үзэхээр тусгалаа.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛЫН БИЕЛЭЛТ /2016.03.23. №41/ Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө батлах тухай

Хог, хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, гоо зүйд нөлөөлөх нөлөөгүй болгон боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах орчин үеийн дэвшилтэт технологитой үйлдвэрлэлийн “Эко парк” байгуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах Нарангийн энгэрийн 174.6га, Баянзүрх дүүргийн 24-р хороонд байрлах Цагаан давааны энгэрийн 92,6га-д одоогийн байдлын судалгааг хийн, “Эко парк” байгуулах ХЕТ-боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Төлөвлөлтөд Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, алсын харааг тусган, “ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ”-ийг ашиглахаар төлөвлөлөө.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

/Нийслэлийн Засаг Даргын 2015 оны А/446 дугаар захирамжийн хүрээнд/

Захиалагч НХОГазартай байгуулсан НХААГ-15/0110 гэрээ, Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан 35/2015 зургийн даалгаврын дагуу “НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ПАРК”- эскиз зургийг боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, ажлын зургийг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Үүнд:

1. Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга 2. Засвар үйлчилгээний төвийн барилга 3. Иргэдэд үйлчлэх төвийн барилга 4. Жолооны сургалтын төв, биеийн тамир, спортын төвийн барилга 5. Автобус угаалгын цехийн барилга 6. 55 автобусны дулаан гараж 7. Шатахуун түгээх станц 8. Харуулын байр

Page 7: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

8

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

9. Уурын зуухны барилга 10. Тээврийн хэрэгслийн оношилгооны төв 11. Агуулах 12. Агуулах /тос тосолгооны/ нийт 12 барилгын давтан хэрэглэх зургийг

боловсрууллаа.

Засвар, үйлчилгээний төв Биеийн тамир спорт, жолооны сургалтын төв

Гүйцэтгэл-100%

Page 8: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

9

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2016 ОНЫ ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ

ЖИЧ: Тус Хүрээлэн нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтод бие дааж хариуцан хэрэгжүүлэх ажил байхгүй, бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх 2 ажлыг тендер шалгаруулалтад оролцож ялснаар хийж гүйцэтгэх эрх үүсэх боломж бүрдэнэ. Хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудаас ажлын санал ирээгүй. Тендер зарлагдаагүй. НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР, ЗАХИАЛГАТ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ Тайлант хугацаанд Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, цаг үеийн мэдээллийг хүргэх байгууллагын шуурхай хурлыг захиргааны зөвлөл /20/, ажилтнуудад /23/ тус тус зохион байгуулж, үүрэг даалгаврыг өгч, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг эзэнжүүлж, 14 хоногийн тайлан, төлөвлөгөө, шуурхайн биелэлтийг хугацаанд нь цахим болон хэвлэмэлээр ХШҮХэлтэст тогтмол хүргэж хэвшлээ. Нийслэлийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийсэн зураг төслийн ажлууд: НЗДТГ-ын барилгын тагт, гадна засварын ажлын төсөв Дамбадаржаагийн гүүрнээс 100 айлын гүүр хүртэл Сэлбэ гол дагуух тохижилтын

зураг төсөл НЗДТГ-ын гол орцны хэсгийн металл илрүүлэгч тоноглолын зураг, төсөв Баянзүрх дүүрэг, Улсын клиникийн 2-р эмнэлгийн хашааны урд талбайд том оврын

нарс модоор цэцэрлэгжүүлэх ажлын зураглалыг хийлээ. Баянгол дүүргийн 5-р хороо. Улсын 3-р төв эмнэлгийн өмнөх замын завсар,

тохижилтын ажлын зураг төсөв

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, САНАЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийн тулд

иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Page 9: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

10

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Иргэд, ажилтнуудаас ирсэн 69 өргөдлийг өргөдөл, гомдлын нэгдсэн программ-д бүрэн бүртгэж, 69 өргөдлийг хуулийн хугацаанд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэлээ.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлын тоон тайланг - 12.2.1- Өргөдөл, гомдлын дэлгэрэнгүй тайлан - 12.2.2- Өргөдөл, гомдлын хугацааны тайлан - 12.2.3- Өргөдөл, гомдлын хандалтын тайлан - 12.2.4- Индексийн тайлан - Удирдлагуудтай хийсэн уулзалтын тайлангаар тус тус гаргаж хүргэлээ.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд дүн шинжилгээ хийж хагас жилд

1 хоног 11 цаг 56 минут, индекс 0.893 байсныг жилийн эцэст хугацааг 20 хоног, индексийг 0.897-д хүргэлээ.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан журам болон холбогдох хууль, тогтоомжийг ягштал мөрдөж, хувь хүний нууцыг хадгалах, хүний эрхийг дээдлэх, хурдан шуурхай шийдвэрлэх зарчмыг баримтлан ажиллалаа.

БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААТАЙ

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ “Нийслэлийн Орон сууцны корпораци”, Нийслэлийн Худалдан авах

ажиллагааны газар” “ДУЛААНЫ ГУРАВ ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-уудаас зохион байгуулсан дараах ажлын тендерт материал бэлтгэж хүргүүлсэн. Үүнд:

- “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” /107.6 га/ зураг төсөл боловсруулах

- ҮНСЭН САН БАРИХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨВ ХИЙХ: Дугаар: М-28-2016 - Хүй 7 худгийн 110/35/10 кВт-ын цахилгаан хангамжийн зураг төсөл

боловсруулах - Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөөний макет

боловсруулах - Хүй 7 худгийн гадна УХАТ-ын Ш/С, барилга байгууламжийн зураг төсөл

боловсруулах Тендерийн материал бэлтгэн хүргүүлсэн дээрх ажлуудаас Улиастайн амны

шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” /107.6 га/ зураг төсөл боловсруулах, Хүй 7 худгийн 110/35/10 кВт-ын цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах, Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөөний макет боловсруулах, Хүй 7 худгийн гадна УХАТ-ын Ш/С, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлуудад шалгарч гэрээ байгуулан ажиллалаа.

1. “Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн

суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” /107.6 га/ зураг төсөл боловсруулах ажил

Зорилго:

Page 10: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

11

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Байгаль- Экологид ээлтэй эдийн засгийн үр ашигтай аз жаргалтай хотын иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавих, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломж бүхий орчинг бүрдүүлнэ. Үндэслэл:

• “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг;

• Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 тогтоол “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”;

• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр;

• Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/889, А/956 дугаар захирамжууд; • Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь

судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НОСК 2016/01-05 дугаартай зургийн даалгавaр;

Төлөвлөлтийн байршил: Баянзүрх дүүргийн 20, 23-р хорооны нутаг дэвсгэрт га талбайг хамарч 108,5

байгаа бөгөөд 74 өрхийн 255 хүн амьдарч байна. Өрхийн дундаж ам бүл 3.4 Энэ суурьшлын бүс нь сүүлийн 2001 оноос эхэлсэн бөгөөд тус оноос 2008 он хүртэл тус бүр 1-2 өрх нүүж ирсээр 2009 оноос эхлэн эрчимтэй шилжин ирэлт эхэлсэн байна. Шилжин ирэлтийн хамгийн оргил үе болох 2012 онд 18 өрх шилжин ирсэн байна.

Төлөвлөлтийн байршлын хил хязгаар нь Улаанбаатар хотоос 10 км зайд, Улиастайн голоос 300м зайд, эргэн тойрон гэр хорооллын суурьшилтай, баруун урд талаар нь Улиастайн голын тэжээгдлийн хамгаалалтын зурвас дайран өнгөрч байна.

Орчны төлөвлөлт:

САЙРЫН АМ

УЛИАСТАЙН ХӨНДИЙ

УЛИАСТАЙН АМ

ХУЖИРБУЛАН

ШАРХАД

АМГАЛАН ДЭД ТӨВ

БОТАНИК ЦЭЦЭРЛЭГ

СОЁЛ АМРАЛТЫН ПАРК

УЛИАСТАЙ ГОЛ

УЛИАСТАЙ ГОЛЫН ХАМГААЛАЛТ БҮХИЙ НУТАГ ДЭСВСГЭР

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн нутаг дэвсгэрийг 35200 га байхаар тооцож хилийн цэсийг тогтоосон. Төлөвлөлтийн нутаг дэвсгэр нь Улаанбаатар хотын барилгажих нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна, Улиастай голын хөндийд орших спорт, амралт зугаалгын цогцолбор, ногоон байгууламж бүхий задгай ногоон орон зайд байхаар тусгагдсан. Улиастай голын хөндийг цаашид голын эх хүртэл нийтэд нь 3 чиглэлийн ногоон байгууламжийн цогцолбор байхаар тооцож хөгжүүлнэ.

1. Голын хөндийн эхэн хэсгийг хотын хөдөлмөрчдийн гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөх, худалдаа үйлчилгээ, спорт, тоглоомын байгууламж, парк цэцэрлэг бүхий амралт зугаалгын ногоон бүс болгоно.

2. Танин мэдэхүй, хотын ногоон байгууламжийн суулгацын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ботаникийн цэцэрлэг, мод үржүүлгийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолборыг холбогдох байгууламжийн хамт байгуулна.

3. Улиастай голын урсацыг нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалах зорилгоор тогтоосон хамгаалалтын бүсийн хүрээнд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тооцсон болно.

Page 11: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

12

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Төлөвлөлтийн шийдэл:

Гүйцэтгэл-90%

2. Хүй 7 худгийн гадна УХАТ-ын шугам сүлжээ, барилга

байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил

Улиастайн амралт аялал зугаалгын бүсийн нутаг дэвсгэрийг газарзүйн байрлалын онцлогийг харгалзан гэр бүлийн амралт амралт зугаалга, ажил үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төв гэсэн 3-үндсэн чиглэлээр хөгжүүлнэ.

1. Сайрын ам. Эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ үйлчилгээ

2. Улиастайн хөндий. Худалдаа үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ

3. Улиастайн ам. Гэр бүлийн амралт зугаалга, аялал жуулчлал

Гадна усан хангамжийн 7,5 км шугам, ариутгах татуургын 5,5 км шугам сүлжээний ажлын зураг, 2х250м3 багтаамжтай усан сангийн ажлын зураг, Q=500м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зургийг боловсруулав. Зурган материал А3-120 хуудас Гүйцэтгэл-90%

Page 12: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

13

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

3. Хүй 7 худгийн 110/35/10 кВт-ын цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах ажил

4. Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөөний макет боловсруулах ажил

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар ажлыг Монгол наадам цогцолбор-ОНӨТҮГ-ын даргын баталсан техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэн, гэрээний хугацаанд буюу 2016.10.24-ний өдөр хүлээлгэн өгөв. Гүйцэтгэл-100%

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах

тухай хуулийн дагуу дээрх ажлуудын туслан гүйцэтгэгчидтэй хийсэн 52 гэрээний эрх зүйн үндэслэл, ажлын чанар, хугацаанд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хот “Монгол наадам” цогцолборын 10кВ-ийн кабель шугам-16км урттай, 10/0,4кВ-ын хаалттай дэд өртөө - 8ком /2х250кВА-аас 2х1600кВА хүртэл чадалтай/ цахилгаан хангамжийн ажлын зургийг Эрчим Хүчний Яамны 2016.06.10 өдрийн Дугаар 2016/07Ц тоот зургийн даалгаврыг үндэслэн боловсруулав. А3-ийн 58 хуудас.

Гүйцэтгэл-80%

Page 13: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

14

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ГУРАВ.БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧААС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

Тус Хүрээлэнгийн дарга С.Цахиурын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг заасан хугацаанд холбогдох газарт хүргэж ажиллалаа. Үр дүнгийн гэрээний биелэлтийг харуулбал:

1. 2016 оны зураг төслийн ажлын төлөвлөгөөний биелэлт /Биелэлт-100%

2. Байгууллагын 2015 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн ажлын хэсгийн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт /Биелэлт-100%

3. Манлайллын зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт /Биелэлт-100%

БАЙГУУЛЛАГЫН ДҮРМЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны 25 дугаар тогтоолоор Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн- орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм шинэчлэн батлагдсан.

2015 онд Улс орныхоо дээшлэн дэвжих сан хөмрөгийг арвижуулах үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн татварын зөрчилгүй ажиллаж, Нийслэлийн татварын газрын “А-ҮНЭЛГЭЭ БҮХИЙ ГЭРЧИЛГЭЭ”- гардан авлаа. /4 дэх удаагаа/

Тус Хүрээлэнгийн “СПОРТ ХАМТЛАГ” 2015 оны “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ, ТЭРГҮҮНИЙ СПОРТ ХАМТЛАГ”-аар шалгарлаа.

/4 дэх удаагаа/ НЗДТГ-ын шалгалтаар тус хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагаанд

ХАНГАЛТТАЙ үнэлгээ өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай

Хүрээлэнгийн даргын байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээнд ХАНГАЛТТАЙ үнэлгээ өглөө.

Хүрээлэнгийн даргын НӨХГазартай байгуулсан 2015 оны гэрээг дүгнүүлж, ХАНГАЛТТАЙ үнэлгээ авлаа.

Хүрээлэнгийн дарга 2016 оны контракт гэрээг 2016 оны 03 сарын 23-ны өдөр НӨХГазартай байгууллаа.

Барилга угсралтын ажлын явцад хийх зохиогчийн хяналт • Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт баригдсан Усан

спорт сургалтын төвийн барилга. Зохиогчийн хяналтыг хийн 2016.05.02 -ны өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв.

Page 14: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

15

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

• Баянгол дүүргийн спорт цогцолбор: Барилга угсралтын ажил 50%.

2016.06.09-ний өдөр хяналт хийн илэрсэн алдаа дутагдлыг залруулах шаардлага тавин зөвлөгөө өгсөн.

• Налайх дүүргийн спорт цогцолбор: БУА 50%-тай. Нийт 3 удаа бүрэн бүрэлдэхүүнээр хяналт тавив.

Page 15: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

16

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

• Баянзүрх дүүргийн спорт цогцолбор: БУА 40%-тай. Дулааны улирал эхэлснээс хойш БАУ санхүүжилтгүйн улмаас ажил явагдахгүй байгаа тул хяналт хийж чадаагүй.

• Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор: Архитектор С.Баяртогтох 2 удаа хяналт хийв.

• Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор: БУА 30%-тай. Дулааны улирал эхэлснээс хойш БАУ санхүүжилтгүйн улмаас явагдахгүй байгаа тул хяналт хийж чадаагүй.

• Чингэлтэй дүүргийн Жишиг өрхийн эмнэлгийн барилгын угсралтын ажил бүрэн дуусч барилгыг ашиглалтанд оруулсан. Барилга угсралтын ажлын явцад нийт 6 удаа зохиогчийн хяналт хийв.

Page 16: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

17

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

БАЙГУУЛЛАГААС ТУХАЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний 50 дугаар тогтоолоор “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн” НӨҮГ шинэчлэн зохион байгуулагдаад 6 жил, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1964 оны 07 сарын 15-ны 342 дугаар тогтоолоор Зураг төсвийн товчоо нэртэйгээр анх үүсч, хөгжөөд 52 жилийн ойтойгоо золгоод байна. 2016 оны тайлант хугацаанд тус хүрээлэн нь 5 хэлтэс 48 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус Зураг төслийн хүрээлэн нь Хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ажлаар дамжуулан “ЭРХЭМ ЗОРИЛГО”- оо биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн 2016 онд

1. Мэргэжлийн ур чадвараа олон улсын хэмжээнд хүргэх 2. Ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх 3. Төлөвлөгөөт ажлын биелэлтийг ханган ажиллах ЗОРИЛТ дэвшүүлэн

ажиллаж байна. ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУД

1. БНСУ-ын Архитекторуудын холбооноос SUNCHEON хотод зохион байгуулсан “Архитектурын шилдэг санаа” - шалгаруулах олон улсын уралдаанд

a. 1-р баг /Л.Солонго, Ж.Баясгалан, Я.Ганзориг/ b. 2-р баг /С.Цахиур, Г.Нарангэрэл, Л.Ганбат, Ч.Рэгзмаа, Т.Тэлмэн,

Д.Хулан/ c. 3-р баг /Ж.Алтантуул/ бүрдүүлэн төсөл хийж оролцов.

2. Ажилтнуудын чадавхийг өндөржүүлэхийн тулд Мэргэшүүлэх сургалтад хамруулахыг зорьж байна. 2016 онд Мэргэшлийн зэргийн шалтгалтад нийт 5 ажилтан хамрагдсанаас архитектор О.Цолмон Мэргэшсэн, Мэргэжилтэн Г.Уранбайгал, төсөвчин Б.Алтанчимэг нар Зөвлөх инженерийн зэрэг хамгааллаа. Архитектор Ж.Алтантуул мэргэшсэн зэргээ сунгалаа.

Тус Хүрээлэнгийн Архитектор С.Цахиур, Г.Нарангэрэл, Л.Ганбат,

Ж.Алтантуул, Ж.Баясгалан нарын уран бүтээл БНСУлсад болсон “Дэлхийн 100 архитекторын бүтээлийн үзэсгэлэн”-д Монгол Улсаас шалгаран оролцсон нь байгууллагын мэргэшлийн чадавхийн

үнэлэмжийг тодорхойлсон амжилт боллоо.

Page 17: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

18

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Богино хугацааны, мэргэжил дээшлүүлэх сургалтад тасралтгүй хамрагдах нөхцөл бүрдүүлж ажилласнаар:

Монгол улсын зөвлөх инженер-4 /М.Эрдэнэцэцэг, Б.Тунгалаг, В.Ганбаатар,Г.Уранбайгал/,

Монгол улсын зөвлөх архитектор-4 /С.Цахиур, Г.Нарангэрэл, Л.Ганбат, Ч.Рэгзмаа/,

Улсын эксперт-1 /М.Эрдэнэцэцэг/, Мэргэшсэн архитектор-5

/Л.Солонго, Ж.Алтантуул, Г.Хатанбаатар, О.Амарзаяа, Ж.Баясгалан/ , Тэргүүлэх төсөвчин-1

/Б.Алтанчимэг/, Мэргэшсэн инженер-4

/Ш.Энхжаргал, Н.Бямбасүрэн, Д.Даваажаргал, Г.Уранбайгал/ Мэргэшсэн ажилтан-3

/Г.Тунгалаг, Б.Эрхүү, С.Жаргалсайхан/ бүрэлдэхүүнтэйгээр зураг төслийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулж, мэргэшсэн ажилтны нийт ажилтанд эзлэх хувийг 41%, инженер техникийн ажилтанд эзлэх хувийг 52.6%-д хүргэлээ.

3. Хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийхээр тусгасан ажлын биелэлт: №

Ажлын төрөл

Заал тын тоо

ХАГАС ЖИЛД

ЖИЛИЙН

ЭЦЭС Хэрэгжилтийн

байдал Хэрэгжилтийн

байдал /2016.12.10/

1 Зураг төслийн ажил 9 44% 95,5% 2 Дотоод ажил 12 67.5% 100% 3 Тогтоол, шийдвэрийн биелэлт 3 50% 100% 4 Сургалт, мэргэжил дээшлүүлэх ажлын

хүрээнд 4 50% 100%

5 Олон нийтийн ажил 6 16.6% 100% 6 Сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажил 6 66% 100% 7 Судалгаа, төслийн ажил 5 40% 100% ГҮЙЦЭТГЭЛ 45 51% 99.3%

8% 6%

2% 11%

8% 6%

59%

Зөвлөх архитектор-4

Зөвлөх инженер-3

Эксперт-1

Мэргэшсэн архитектор-5

Page 18: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

19

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ Хүрээлэнгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, томилгоо хуваарилалт,

нийгэм ахуйн хөнгөлөлтийн асуудлаар холбогдох хууль, дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн энэ улиралд хүрээлэнгийн даргын 52 тушаал гарчээ. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, дотоод сүлжээ болон веб сайтад байршууллаа.

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээллийн ил тод

байдлыг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор байгууллагын www.updi.ub.gov.mn вэб хуудсыг ажиллуулж, цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс Хүрээлэнгийн мэдээллийн

сүлжээг хэвийн, тогтмол ажиллуулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг зохих түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлыг хангах Нийслэлийн Засаг даргын 477 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахаар Хүрээлэнгийн даргын тушаал гарган, журмыг мөрдөн ажиллаж байна.

Тайлант хугацаанд тус хүрээлэнгийн захиргааны зөвлөл-20, байгууллагын

шуурхай хурал-23, хамт олны хурал 5 удаа тус тус хуралдаж, цаашид хэрэгжүүлэх болон цаг үеийн холбогдолтой шийдвэрүүдийг гарган, өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг авч, үр дүнг тооцон ажиллалаа.

Хяналтад авсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Иргэдийн

төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг http://Lmonitoring.ub.gov.mn сайтаар, цаасан баримтаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан журмын хугацаанд Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргэлээ.

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Санхүүгийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 77 тоот тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, тодруулга”-ыг удирдлага болгон ажиллалаа.

Нийслэлийн Татварын газраас Татварын хууль тогтоомжийг санаачилгатайгаар хэрэгжүүлж, улс орон нутгийн төсөв болон бүтээн байгуулалтанд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж “А” үнэлгээ бүхий гэрчилгээгээр 4 дэх удаагаа /2012-2015/ шалгарлаа.

Нийслэлийн Аудитын газрын шалгалтаар 2015 оны санхүүгийн үйл ажиллагаагаар “Зөрчилгүй”-гэрчилгээ авлаа.

Page 19: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

20

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Шилэн дансны хэрэгжилтийг шалгасан НАГ, Дотоод аудитын газрын шалгалтанд Хангалттай үнэлгээ авлаа.

Байгууллагын 2015 оны жилийн баланс, 2016 оны хагас жилийн балансыг гаргаж холбогдох байгууллагуудад хугацаанд нь тушааж, харилцагч байгууллагуудтай санхүүжилтийн тооцоо нийлж ажиллав. Шилэн дансанд

Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий

орлого, зарлагын мөнгөн гүйлгээ Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон

бусад хяналт Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг тухай бүр

мэдээлж байна.

2011-2015 оны санхүүгийн чадавх:

Тайлант хугацаанд төсөвт төлөх татвар шимтгэлийг бүрэн барагдуулж ажиллалаа.

2016 онд Татварт

ХАОАТатварт-47063139.69 НӨАТ-85660027.81 ААНОАТ-17296127.31

Нийгмийн даатгалын шимтгэлийн татварт 99312019.89 төгрөг тус тус төлжээ.

-

500.00

1,000.00

1,500.00

2,000.00

2,500.00

3,000.00

3,500.00

2015 он 2014 он 2013 он 2012 он 2011 он

2,452.45 2,410.08 2,597.91

3,236.28

1,419.88

371.87 547.23 540.90 635.10

107.15

Мөн

гөн

дүн

/сая

төгр

өг

Борлуулалтын орлого Нийт татвар төлөлт

Page 20: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

21

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛСАН БАЙДАЛ

Тус Хүрээлэнгээс үзүүлэх зөвлөх үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор

2016 оны 05 сарын 01-ээс эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт 2 ажилтныг 5 сар ажиллууллаа.

Иргэдэд үзүүлж буй зөвлөх үйлчилгээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүргийн дагуу дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт, тус хүрээлэнгээс үзүүлж буй зөвлөх үйлчилгээний мэдээллийг иргэдэд сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Нээлттэй өдөрлөг зохион байгуулах тухай” 03/2257 албан бичгийн биелэлтийг ханган, Мишээл төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Хүрээлэнгийн даргын А/34 тоот тушаалаар нээлттэй өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Бүрдүүлэх материал

Тайлбар

Ажлын төрлүүд

Төсөв

Тохижилтын ажлын зураг төсөл, төсөв

300 мкв хүртэлх барилга,

байгууламжийн зураг төсөл, төсөв, эскиз

1 Хүсэлт /Маягтын дагуу/

Талбайн хэмжээ Саналыг тусгах

+ + +

2 Иргэний үнэмлэх Хуулбарлах + + + 3 Кадастрын зураг Хуулбарлах + + 4 Байр зүйн зураг Хуулбарлах + + 5 Газрын гэрчилгээ Хуулбарлах + + 6 Схем зураглал,

эскиз материалын санал

Саналаа хүсэлтэд тусгах + + +

ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА 2-3 хоног 5 хоног 10 хоног

5-10 хоног

Хүсэлт бүртгэгдсэнээс хойш ажлын 2 хоногт багтаан захиалагчид шийдвэрийг өгч, тохиролцсон үед гэрээ байгуулан ажлыг зохион байгуулна. Зураг төсөл, төсвийн үнэ

ЗТБХБ-ын сайдын баталсан Зураг төслийн ажлын жишиг үнэ болох БД81-16-12 –ийг баримтлан

тогтооно.

Page 21: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

22

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Мишээл дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн-2 ш аннос хийж байршууллаа. Зөвлөх үйлчилгээ сурталчлах 12 зурагт самбар гаргаж, байршууллаа. Иргэдэд байгууллагын танилцуулга тарааж, байгууллагаа сурталчиллаа. Зөвлөх үйлчилгээний танилцуулга тараалаа. 2012-2016 онд хийгдсэн зураг төслийн ажлыг энимешнээр танилцууллаа.

Тус хүрээлэнгээс хэвлүүлэн гаргасан УИХ-ын 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий

төлөвлөгөөний тодотголын баримт бичиг”-5 боть “Туул Сэлбийн голын орчныг сэргээн сайжруулах төсөл” “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн-Эрт, эдүгээ, ирээдүй” “Эрдэм, шинжилгээний бичиг” “Улаанбаатар, хот төлөвлөлт, байгуулалт, шинэ хандлага, хөгжил, дэвшил” – уран

бүтээлийн танилцуулгыг иргэдэд хүргэлээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр 34 иргэн өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, талархлаа илэрхийлсэн байна.

“Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-боловсруулах ажлын хүрээнд олон нийтийн санал асуулга болон салбарын байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

БЗД- ийн 23- р хорооны иргэдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлэгт 23 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Цэрэнжав, 23 хорооны 2 хэсгийн ахлагч Дэлхийцэцэг болон 23- р хорооны иргэд оролцлоо.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан 3 яам, 2 газар, нийслэлийн 6 байгууллага, 5 аж ахуйн нэгжид ажлын танилцуулгыг албан бичгийн хамт хүргүүлж, саналыг авлаа.

2016.12.14-нд 14 байгууллагын төлөөлөл оролцуулан, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 100%- ийн саналаар дэмжив.

Page 22: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

23

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ

“Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн”-гийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулснаар өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж ажилд нь мэргэшүүлэх, шинэ мэдлэгийг бий болгох, ахиж дэвшиж ажиллах нөхцөлийг бий болгосноор байгууллагынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Иймээс ажилд авах шийдвэр гармагц ажилтнуудыг сургаж, хөгжүүлэх үйл ажиллагаа шууд эхэлж байх ерөнхий зарчмыг баримтлан, сургалтыг тасралтгүй явуулах бодлого барин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалт: Зураг төслийн хэлтсийн архитектор Я.Ганзориг, Ж.Алтантуул нар ШУТИС-ийн БИАС-д магистр, докторантур Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор О.Амарзаяа, Г.Уранбайгаль нар ШУТИС, ХААИС-д докторантурт тус тус суралцаж байна.

Богино хугацааны түр сургалт: БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвтэй хамтран хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, архитектур, инженерийн дэд бүтцийн 8 чиглэлээр зөвлөх мэргэжилтнүүдийг урьж, ажлын байран дахь сертификаттай мэргэшлийн зэргийн КРЕДИТ ТООЦОХ сургалтыг 2016.11.01-ээс 2016.12.15-ны хооронд явуулав.

Гадаад зөвлөхүүдийн сургалт: ХБНГУ- ын иргэн Зөвлөх Маттъяас-

“Хотын дизайн ба хот төлөвлөлт”, “Хот төлөвлөлтийн үе шатууд Герман улсын хот төлөвлөлт АНУ-ын хот төлөвлөлт

Page 23: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

24

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Бүгд найрамдах Франц Улсын иргэн Хот төлөвлөгч ФЕЛИКС ДАМЕТТЕ – Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөнд нийгмийн дэд бүтэц хэрхэн төлөвлөх

тухай УБ хотын төлөвлөлтийн хойд бүсийн Сэлбэ дэд төвийн Хэсэгчилсэн ерөнхий

төлөвлөгөөнд хамтран дүгнэлт хийх сургалт

Ажлын байран дахь сургалт- Ажилтнуудаа хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, тэдний чөлөөт

цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Даваа гарагийн 17.30-19.00 цаг хүртэл НЗДТГ-ын Спорт зааланд гэрээ байгуулан хичээллүүллээ.

Page 24: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

25

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Бусад сургалтууд: “Газар ашиглалтын төлөвлөгөө ба төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн

тооцоо”-сургалт /2016.03.07-12/ Бат-Үүл даргын урилгаар Монголд айлчлал хийж буй Истанбул хотын

ерөнхий архитекторын “Дэлхийн хотуудад тулгамдаж байгаа асуудал” лекц /2016.04.25/

“Бага орлоготой өрхийн орон сууцны бодлогын дэд ажлын хэсгийн 3 дугаар хурал” -/2016.05.23/ Барилга байгууламжийн ажлын зургийн ерөнхий төлөвлөгөөний өндөржилт /2016.06.22-24/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууц, нийтийн барилгын төлөвлөлт, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээ /2016.06.24/

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО-ноос зохион байгуулсан “Үндэсний стандартын тайлбар” сургалт /2016.04.28/

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН “НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

ХУУЛЬ”-ИЙН “НЭГДСЭН БА ХЭРЭГЛЭГЧИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ” СУРГАЛТЫГ АЖИЛТНУУДДАА ЗОХИОН

БАЙГУУЛЛАА.

Page 25: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

26

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ОХУ-ын “ EKF ” “Кирсккабель УНКОМТЕХ “ компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютер “Залан Энержи” ХХК, ЭХЗТЗХолбоотой хамтран зохион байгуулж буй байгууллага болон бараа бүтээгдэхүүний танилцуулах сургалт, семинар, /2016.09.15/

“Ази Номхон далайнбүсэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бус хотын дэд бүтцийг санхүүжүүлэх нь” сэдэвт түргэвчилсэн үнэлгээний семинар /2016.09.28/ /30 ажилтан 8 удаа/

БХБЯ, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Хот,суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа”-2 өдрийн сургалтад 5 ажилтан хамруулав. /2016.12.06-07/

Гадаад сургалт: Тус хүрээлэнгийн хот төлөвлөлт, хөгжлийн менежментийн хэлтсийн

ажилтнууд Оросын Холбооны Улсын Красноярск, Новосибирск хотын хот төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагатай танилцан, туршлага судалж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас шалтгаалан, захиалгат зураг төслийн ажлын тоо хэмжээ буурч, байгууллагын санхүүгийн чадавхад нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийж, байгууллагын орон тоо бүтцийг хадгалан, 12 ажилтанд 2016 оны ээлжийн амралтыг 03 сарын 21-ээс эхлэн олгож, 07 сар хүртэл цалингүй чөлөө өгч, энэ хугацаанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хүн амын амжиргааны доод түвшингээр тооцож, байгууллагаас төлөхөөр даргын тушаал гарган, хэрэгжүүлэн ажиллалаа. Тус Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж, “Хүрээлэнгийн бизнес төлөвлөгөө”, 2016 онд Хүрээлэнгийн ажилтнуудын сургалт, ажиллах нөхцөл бололцоо, нийгмийн баталгааг шийдвэрлэх төлөвлөгөө болон төсвийг тус тус баталлаа.

Байгууллагын хэм хэмжээг тогтоосон журам, баримт бичгийг албан бичгийн стандартад нийцүүлэн боловсруулж, тушаалаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байна. Ажилтнуудын 2016 оны хөдөлмөрийн гэрээг байгууллаа. Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсрууллаа.

Page 26: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

27

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Хүрээлэнгийн хамт олны хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталлаа. Ажилтнуудын холбоо барих утас, ажлын байрны сул орон тоог цахим

хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчилж байна. Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг сар бүр шилэн

дансанд байршуулж байна. 4 ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолголоо. 3 ажилтан шинээр ажилд авлаа. 4 ажилтанд 1700 000 төгрөгийн тэтгэмж олголоо 14 Өндөр настанд 2 548 600 төгрөгийн тэтгэмж олголоо. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр нэмэлт хөлс олгох Хүрээлэнгийн даргын

А/07 тушаалаар 5 ажилтанд нийт 4 904 300 төгрөгийн нэмэгдэл хөлс олголоо.

Монгол улсад барилга, зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан амжилт гаргасан ажилтнуудын материалыг журмыг дагуу бүрдүүлэн холбогдох газруудад хүргэлээ.

НЗД-ын шагналаар 3, НИТХ-ын шагналаар 3, БХБЯ-ны шагналаар 3, МЗХ-ны шагналаар 4, Барилга, зураг төслийн байгууллагын 90 жилийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр 28 ажилтан тус тус шагнагдлаа.

ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ОНЦЛОГТОЙ ХОЛБОГДОХ БУСАД МЭДЭЭЛЭЛ Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009

оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хандгайтын аманд зохион байгуулсан нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын “РЕО-2016”- сэдэвт цасны баярын нэгдсэн үйл ажиллагаанд хамт олноороо оролцлоо.

2015 оны Нийслэлийн биеийн тамир, спортын

“ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ СПОРТ ХАМТЛАГ”-цом, өргөмжлөл гардан авлаа.

Сар шинийн баяраар 15 ахмадад Талх чихэр ХК-ний иж бүрдлийг өгч

хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан

Page 27: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

28

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу 2016.03.22-нд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургалтад 30 ажилтан хамрагдлаа.

Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага

судлах зорилгоор Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай боулингийн спортоор уулзалт тэмцээн зохион байгууллаа.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан хаврын бүх

нийтийн их цэвэрлэгээнд Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэлх Цэрэндоржийн нэрэмжит гудамжийг цэвэрлэлээ. 41 шон, 17 хогийн сав, 14 сандал, 1 усан оргилуурын тоос шороо, хир, наасан эд зүйлсийг угааж цэвэрлэн, талбайн хогийг түүлээ.

2016 оны 11 сарын 19-ний өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан цас цэвэрлэх ажилд 35 ажилтан оролцлоо.

Цэвэрлэсэн зам талбайн хэмжээ: 2872 м2 Цасны хэмжээ: 574.4 м

Page 28: НЭГ. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНupri.ub.gov.mn/wp-content/uploads/tailan/2016tailan.pdf · 2018. 1. 11. · Улсын эксперт

2016/12/15

29

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

Цэвэрлэхийн өмнөх байдал

Цэвэрлэсний дараах байдал

“Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр хотын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан, нийслэлийн “Ногоон байгууламжийн сан”-д байгууллагаараа хандив өргөлөө.

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хамт олон нь дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг ханган ажиллалаа.

ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦСАН: ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГА С.ЦАХИУР ТАЙЛАН БИЧСЭН: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Р.ОРГОДОЛ